Энэ парламент үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу?
"ТВ-9” телевиз "Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьян, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав, "Их цааз, их эргэлт” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Эдийн засагч Ч.Тогоо нар оролцож, "Энэ их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу” сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд явж байгаа Засгийн газрын тухай ойлголтыг нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Засгийн газар бол ард түмний өмнө хуулийн биелэлтийг хангах ёстой байгууллага. Үндсэн хуулийн онолд Засгийн газар, УИХ буюу хууль тогтоох байгууллага тусдаа байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл манай Засгийн газар, УИХ-аас төрөн гарч, тэндээс хамааралтай байгаад байна.
-Өнөөдөр Засгийн газар нь тогтвортой байж чаддаггүй, гишүүдийн хүсэлтийг хүн бүрээр хэлэлцдэг. Эргээд энэ байдал нь Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайддаа захирагдах байдалд хүргээд байна.
-Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон бол Засгийн газраа өөрөө байгуулах ёстой. Их хурлыг хоёр танхимтай байх нь зөв.
-"Их цааз” гээд номондоо Үндсэн хуулийг бүхлээр нь багтаасан байгаа юм. Энд юу гэж заасан бэ гэхээр шүүхийг сонгодог байхаар гаргасан. Үндсэн хуулийн цэц шүүх мөн, биш гэж явдаг харин их цааз номонд бол мөн гэдэг гаргалгааг харуулсан.
-1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өмнө нь хэлэлгүйгээр зассан. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж 1992 оны Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл Эзэн богд Чингис хаан хэлсэн байдаг. Хаан хүн алдаж болохгүй, хатан хүн урваж болохгүй, харц хүн цөхөрч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс хууль завхруулсан эзнийг олох ёстой.
-Дордохын долоон өөрчлөлтийг горьдож бид 20 жил болсон. Одоо дордохын 50 өөрчлөлтийг хөөрөлдвөл миний нас хүрэхгүй байх.



