Эминем Трампыг "заналхийлсэн" дуунуудаасаа болж байцаагджээ

710

Эминем Трампыг "заналхийлсэн" дуунуудаасаа болж байцаагджээ

 

Америкийн алдарт рэпер Эминемийг дуундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний охиныг дуугаараа дамжуулан "заналхийлсэн"-тэй холбоотойгоор АНУ-ын Нууц алба байцаасан талаар ВВС мэдээллээ. 

 

Уран бүтээлч "зохисгүй зан байдал гаргасан", түүнчлэн "нууц албаны хамгаалалтанд байдаг этгээдүүдэд заналхийлсэн" хэмээн АНУ-ын Нууц алба мэдэгдсэн байна. 

 

Ийнхүү буруудах болсон шалтгаан нь 2017 онд  "BET Hip Hop Awards" ёслолын ажиллагааны үеэр Эминем дуундаа Дональд Трампыг шүүмжлэн, "цөмийн холокостыг үүсгэж мэдэх камиказе /жич: ХХ зууны дунд үед Японд амиа золиослогч нисгэгчдийг ийн нэрлэдэг байв/"  хэмээн Трампыг нэрлэжээ.

 

Энэ дууныхаа дараа Эминем Revival нэртэй цомог гаргасан бөгөөд энэ бүтээлдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампыг ширүүхэн шүүмжилсэн байна. 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>