Путинаас буруу асуулт асуусан сэтгүүлч ажлаасаа гарчээ
Алиса Яровская гэх ОХУ-ын Ямалын бүс нутгийн үндэсний телевизэд ажилладаг сэтгүүлч бүсгүй Оросын Ерөнхийлөгчийн жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр тодорхой бус асуулт тавьсны улмаас ажлаасаа гарсан байна.
Энэ жилийн ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурал 12-р сарын 19-нд болсон ба сэтгүүлч бүсгүй "Арктикийн далай орчмын мөсөн давхарга хайлж байгаа нь Салехард ба Лабитнанги хотуудыг гүүрээр холбох боломж гарч ирж байна. Гэхдээ манай захирагч Дмитрий Арткюхов үүнийг биеллээ олоход нь тийм ч анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн” захирагчаа буруутгасан өнгө аястай асуултыг ерөнхийлөгчөөс асуужээ. Иймд тус бүс нутгийн эрх баригчид түүний асуултад дургүйцсэн тул ажлаасаа гарахыг шаардсан гэж зарим эх сурвалжууд мэдээлэлж байна. Гэсэн ч тэрбээр өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн гэнэ.




