Филиппинд галт уулын дэлбэрэлт болж байна
Филиппиний нийслэл Манилагаас өмнө зүгт орших Батангас хэсгийн Таал галт уул дэлбэрч, 15.000 метрийн өндөрт агаарт хар утаа савсаж байна. Үүний улмаас хэдэн арван нислэг хойшлогдсон ба ойр орчмын айл өрх, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болжээ.
Филиппиний галт уул болон газар хөдлөлт судалгааны институтийн мэдээгээр аюулын төвшин 3-4 метр дээшилсэн байгаа нь удахгүй бүр том хэмжээний дэлбэрэлт болохыг харуулж байна мөн галт уулаас 14 км-ын радиус дотор маш аюултай гэжээ.
Одоогийн байдлаар ямар нэгэн гарз хохирлын дуудлага бүртгэгдээгүй байгаа ч аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд галт уулын ойр орчимд амьдардаг 8000 гаруй иргэнийг нүүлгээд байна.



