Коби Брайант 1978-2020

3725
 
 

Коби Брайант 1978-2020

 

  • NBA-гийн домогт тоглогч Коби Брайантын гэнэтийн үхэл дэлхий дахиныг цочирдууллаа. Тэрбээр хувийн нисдэг тэргээрээ нисэж яваад Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо осолдсон бөгөөд дотор нь сууж явсан есөн хүн бүгд амиа алдсан юм. Тэдний дунд Кобигийн 13 настай охин Жианна байжээ

Амьдрал богинохон. 

Нэг газраа битгий зогс. 

Ганц алхам ч болтугай урагш тэмүүлж, улам хол яваарай.

Осол орон нутгийн цагаар өглөөний 09:45 цагийн үед болжээ. Тухайн үед орчны эргэн тойрон маш их манантай байсан бөгөөд гэрч нарын мэдүүлснээр нисдэг тэрэг гэнэт өндрөө алдан доош унаж, дэлбэрсэн байна. Шинжээчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

NBA-гийн тоглогчид энэ мэдээнд итгэж ядан байна. Spurs-Raptors-гийн тоглолтод хоёр баг эхний 24 секундийн турш довтлолгүй бөмбөгөө залж, шүүгчид хураалгав. Учир нь Коби 24 дугаартай тоглодог байв. Энэ үеэр үзэгчид "Коби, Коби” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч байлаа.

Жианна охин аавынхаа үүсгэн байгуулсан сагсан бөмбөгийн "Мамба” академид суралцдаг байсан бөгөөд Коби охиноо өөрөө дасгалжуулдаг байв. Тэрбээр хэдийгээр 13-хан настай ч томоохон коллежууд түүнийг багтаа авахаар араас нь хөөцөлддөг байв. Түүнийг ирээдүйд эмэгтэйчүүдийн лигийн шилдэг тоглогч болно гэж мэргэжилтнүүд үнэлдэг байлаа. Гэвч аавын хайртай охин аавтайгаа хамт диваажингийн оронд оджээ.

Тэрбээр 20 жилийн турш зөвхөн Los Angeles Lakers багт үнэнчээр хүчин зүтгэсэн бөгөөд тус багийн "Стэплес Центр” ордонд яг энэ өдөр 62 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол болж таарав. Ордны гадна Кобигийн мянга мянган шүтэн бишрэгч нь цугларч, эмгэнэл ирэлхийж байв.

Золгүй ослоос ганцхан хоногийн өмнө Леброн Жеймс бүх цаг үеийн онооны жагсаалтад Кобиг гүйцэн гуравт орж ирээд байв. Тоглолтын дараа Коби түүнд хандан "Үргэлжлүүлээд байгаарай дүү минь” хэмээн твиттертээ жиргэжээ. Харамсалтай нь энэ түүний бичсэн сүүлийн жиргээ байлаа. Тэрбээр ахархан амьдралаа урьдчилан харсан мэт шаргуу хөдөлмөрлөсөөр дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн лигийн ноён оргилд хүрч чадсан юм.

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>