Билл Гейтс: Коронавирус Хятадаас илүү Африкт хохирол учруулж болзошгүй

519

Коронавирус Африк тивийн эрүүл мэндийн тогтолцоонд цохилт болж магадгүй юм хэмээн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс Америкийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг дэх танилцуулгынхаа үеэр анхааруулжээ. "Хятадад болж байгаа үйл явдлыг өчүүхэн зүйл гэж хэлэхгүй хэдий ч энэ өвчин Африкт дэгдвэл Хятадаас илүү хүнд байдалд орно. Коронавирус хурдан тархдаг учир Эболагаас илүү аюултай. Гэсэн хэдий ч нас баралтын түвшин 2 хувь байгаа нь Эболагийн үзүүлэлтээс хамаагүй бага юм. 

Эбола вирусний хувьд нас барсан тохиолдлуудын дийлэнх нь эрүүл мэндийн үйлчилгээ зогсонги байдалд орсонтой холбоотой байсан" хэмээн Б.Гейтс ярьжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд БНХАУ, Африкийн иргэд хоорондын шилжилт хөдөлгөөн огцом нэмэгджээ. 2017 онд Африкийн барилгын салбар болон бусад салбарт ажилласан БНХАУ-ын иргэдийн тоо 200 мянга давсан байна. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>