Шинэ коронавирусээр дахин халдварлах боломжтой юу?
БЕРЛИН. /DW/. Хонконг, Нидерланд, Бельгид "COVID-19”-өөр халдварласан хүмүүсээс олон сарын дараа дахин "SARS-CoV-2” вирус илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Халдвар аваад эдгэрсний дараа дархлаа тогтдоггүй юу?

"SARS-CoV-2” вирусээр дахин халдварласан тохиолдлууд бүргтгэгдсэнээс үзэхэд уг өвчний дархлаа удаан үргэлжилдэггүй бололтой байна. Мөн "COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн өвчтөнүүдийн заримд нь л хэсэгчилсэн хамгаалалт үүсэж байгаа бөгөөд бүгдэд нь эсрэг биет үүсэхгүй байгаа ажээ.



