Бразил улс авлигын эсрэг таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ

520

 

Бразил Улсын Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт Авлигийн эсрэг 2020-2025 онд хэрэгжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлүүлсэн байна.

Засгийн газрын ордонд удирдах албан тушаалтнуудын оролцсон ёслолын үеэр Ерөнхийлөгч Жайр Болсонора баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тус төлөвлөгөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Америкийн Улсуудын байгууллагын гаргасан олон улсын зөвлөмжүүдийг тусгажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр дээрх авлигын эсрэг төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгт нь яамд хоорондын авлигатай тэмцэх хорооны тусламжтайгаар нөхцөл байдлыг үнэлэх, хоёрдугаарт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэх юм.

Эх сурвалж: xinhuanet.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>