Дархлаажуулалтын давтан тунг энэ сарын 9-нөөс эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно.
Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн ба нийслэлийн хэмжээнд шинжилгээний тогтмол 11 цэг, явуулын гурван баг ажиллаж байна.



