Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна
УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
- Дөрөвдүгээр сарын 3-17-ний өдөр хүртэл хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон 16 чиглэлийн аж ахуй нэгж байгууллагуудад улсын байцаагчдыг томилон үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна.
- Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтраад цагийн хязгаарлалтад орсон буюу өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
- Хүн хоорондын зай бариулаагүй.
- Нэг чигийн урсгалыг төлөвлөж, зохион байгуулаагүй.
- Мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй.
- QR код уншуулаагүй, тогтмолжуулаагүй.
- Ажилтан, албан хаагчдадаа хамгаалалтын хувцас, хэрэгсэл бүрэн өмсгөж хэвшүүлээгүй.
- Халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй.a



