БНХАУ хүний эрхийн өөрсдийн асуудлаа юун түрүүнд шийдэхийг АНУ-д уриалжээ Дэлхий дахинд 26-07-2021, 14:39 356 Хуваалцах АНУ ардчилал, хүний эрхийн талаар БНХАУ-д сургамжлах боломжгүй нөхцөл байдалд байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Се Фэн хэлээд, хүний эрхтэй холбоотой өөрсдийн асуудлаа нэн түрүүнд шийдэхийг АНУ-д уриалжээ. Се Фэн Хятадын хойд нутгийн Тяньжинь боомт хотноо энэ сарын 25-26-нд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шермантай өнөөдөр уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд, “Түүхийн хувьд АНУ уугуул америкчуудын эсрэг геноцид үйлдсэн явдалд холбогдож байсан. Мөн өдгөө АНУ “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ зогсоосны улмаас тус улсад 620 мянган хүн нас бараад байна. Олон улсын үүднээс авч үзвэл, АНУ-ын цэргийн байнгын ажиллагаа, бодит байдлын талаарх АНУ-ын буруу ташаа мэдээллээс үүдэлтэй дайн дажин дэлхий дахинд ихээхэн гай гамшгийг дагуулаад байна. АНУ өөрсдийгөө дэлхийн ардчилал, хүний эрхийн төлөөлөгч хэмээн яаж дүрсэлж чадаж байна вэ?хэмээн уулзалтын үеэр хэлжээ. Мөн “АНУ ардчилал, хүний эрхийн талаар БНХАУ-д сургамжлах боломжгүй нөхцөл байдалд байна хэмээгээд, Хятадын Коммунист намын хүчирхэг удирдлага, улс төрийн үр дүнтэй тогтолцоо, Хятадын нөхцөлд тохирсон хөгжлийн замналгүйгээр эсвэл Хятадын гудамжин дахь хүмүүс бүгд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг үгүйсгэдэг байсан бол Хятадын ард түмэн ийм өндөр хөгжил дэвшилд хэрхэн хүрэх юм бэ?Тэрбум гаруй хүн амтай улс эдгээргүйгээр хэрхэн эдийн засгийн хурдацтай хөгжлийн гайхамшигт хүрч, нийгмийн тогтвортой байдлаа хангах вэ?Хятад үндэстэн 100-хан жилийн дотор дөнгөж босох цэгээс чинээлэг гүрэн болж агуу ахиц дэвшлийг үзүүлэх боломжтой байсан гэж үү?” хэмээн асуусан байна. Хятадын ард иргэдийн 90 гаруй хувь нь Засгийн газартаа сэтгэл хангалуун байдаг болохыг Өрнөдийн судалгаануудаар тогтоосон гэдгийг Се Фэн нэмж хэлжээ. 356 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 6-12-2019, 10:41 АНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...… 4-12-2019, 17:53 Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ… 27-02-2019, 11:33 Си Жиньпин хуулийн таатай орчин бүрдүүлэхийг уриалжээ… 29-01-2019, 10:14 БНАСАУ-тай соёлын салбарт өрнүүлэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ… 3-10-2018, 15:48 БНХАУ-ын гадаад улс орнуудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх хандлагатай байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.