NBA: Нээлтийн шөнийн болон зул сарын өдрүүдийн тоглолтууд зарлагдлаа

529

NBA: Нээлтийн шөнийн болон зул сарын өдрүүдийн тоглолтууд зарлагдлаа

 

2020-2021 оны NBA-ийн улирал дуусаад удаагүй байгаа билээ. Яаннис Антетакумпо анхны аваргаа хүртэж, Крис Пол болон Девин Бүүкер нар аваргад маш ойртсон ч ялагдал хүлээсэн билээ.

Гайхмаар солилцоонууд явагдаж, зуны лиг сонирхолтой явж байгаатай зэрэгцэн NBA-ээс 2021-2022 оны улирлын хуваариа гаргалаа. Нээлтийн шөнө (2021.10.20) Варриорс vs. Лэйкэрс болон Нэтс vs. Бакс, зул сарын өдөр (2021.12.26) Нэтс vs. Лэйкэрс, Селтикс vs. Бакс, Варриорс vs. Санс, Хавкс vs. Никс, Маверикс vs. Жазз гэсэн тоглолтуудыг гаргахаар шийдэж үзэгч, фэнүүддээ томоохон бэлэг бариад байна.

Кевин Дюрант Баксаас өшөөгөө авч чадах эсэх, ЛеБрон Жэймс Стефен Көрри хоёрын дахин нэгэн дайтахыг харахаас эхлээд маш гайхамшигтай тоглолтууд гарна гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>