Тунисын АТГ-ын дарга асныг ямар ч тайлбаргүйгээр албанаас нь чөлөөлж, гэрийн хорионд байлгажээ

Тунис Улсын Ерөнхийлөгч Кайс Саед баасан гаригт Үндэсний Авлигын эсрэг хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ануар Бенийг ямар нэгэн тайлбаргүйгээр албан тушаалаас нь халсан байна. Харин Дотоод хэргийн сайд Ридха Гарсалаои албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан талаар хэвлэл мэдээллээр гарсан байна.
Авлигын эсрэг үндэсний хороо 2011 онд Тунис Улсын өмнөх ерөнхийлөгч Зин эль Абидин Бен Алийг огцруулсны дараа байгуулагдсан юм.
Тунис Улсын Ерөнхийлөгч Кайс Саед нь 7 дугаар сарын 25-нд Засгийн газрыг огцруулж, парламентын үйл ажиллагааг зогсоож засаглалын үйл ажиллагааг өөртөө төвлөрүүлээд байгаа юм. Эдгээр үйл ажиллагаа нь тус улсыг "аврах” зорилготой хэмээн тэрээр мэдэгдэж байгаа ч төрийн эрх мэдлийг эзлэн авлаа хэмээн түүнийг шүүмжлэгчид буруутгаж буй юм.
Төрийн эрх мэдлээ унгасан арабын улс орнууд тухайлбал, Египет, Ливи, Йеме зэрэг улс дунд ардчиллын өөрчлөлтүүдийг хийж чадаж буй цорын ганц улс хэмээн Тунис Улсыг нэрлэж байсан юм.



