АН: Л.Оюун-Эрдэнийн өөрөө зөрчсөн ковидын үеийн хуулийг цуцал!

280

АН: Л.Оюун-Эрдэнийн өөрөө зөрчсөн ковидын үеийн хуулийг цуцал!

 

О.Цогтгэрэл даргатай Ардчилсан Намаас "Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уг хэвлэлийн бага хуралд АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир, АН-ын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр нар оролцов.
 
Энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр: " АН-аас сүүлийн үед иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа  хоёр асуудлаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт, сая хэдхэн хоногийн өмнө Цахим үндэстэн гэж арга хэмжээ боллоо, маш олон хүн цугласан. Засгийн Газар 1.6 жилийн хугацаанд  онцгой бүрэн эрхтэйгээр буюу төсвийн, төрийн албан хаагчийг томилох эрхтэйгээр ковидын үеийн хууль гэдгийн доор үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ковидын үеийн хуулиар олон  хүн цугласан арга хэмжээг хориглож байгаа. Тэгвэл яагаад Монгол Улсын Ерөнхий Сайд өөрийн биеэр үлгэрлэн тийм олон хүнийг цуглуулаад тийм арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм бэ? Ковид яаж хүндэрч байгаа билээ? Халдварын тархалт үнэхээр ихэсч байна. Ийм хүнд үед ийм олон хүнийг цуглуулдаг нь ямар учиртай юм бэ? Үнэхээр ковидыг тоохгүй байгаа юм бол  одоо хувийн хэвшлээ хааж боохоо боль. Мөн ковидын үеийн хуулиа яаралтай цуцал. Тэгэхгүй бол дур нь хүрэхээрээ хөл хорио тавьчихдаг, өөрсдөө арга хэмжээ зохиож, хэдэн арван мянгаараа цуглуулаад байдаг байж болохгүй. Энэ хуулийг хоёр удаа сунгасан.
 
 
МАН Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулахын тулд л ковидын үеийн хуулийг баталсан. Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Монгол Улсад гамшгийн тухай хууль гэж байдаг. Гамшгийн тухай хуулиа мөрдөөд явж байх бүрэн боломжтой байсан.
 
 
Гэтэл энэ хуулиар яваад нөхцөл байдал хүндэрвэл онц байдлын хууль руу орчих гээд байсан. Энэ хуулиар бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, түүнийг тэргүүлж байсан Ерөнхийлөгчид эрх мэдэл очих гээд байсан учраас л ковидын үеийн хууль гэдгийг баталж, Засгийн Газарт эрх мэдэл өгсөн. Мөн удаа дараа хэлээд байхад шатахуунаа нөөцөлдөггүй ийм Засгийн Газар гэж байж огт болохгүй. Удахгүй манай төсөв хүндэрнэ. Иргэдэд тулгарч буй эдийн засгийн хүндрэл 50 хувь нэмэгдэнэ. Удахгүй автомашинууд таг зогсох нь. Ажлын зохион байгуулалт хийж, яаралтай нөөц бүрдүүлж чадаагүйгээс болоод Монголд шатахууны хомсдол үүсч байна. Одоо ургац хураалт эхэлж байна. Гэтэл үүнийгээ шатахуунгүй гээд хурааж авч чадахгүй бол өвөл үнэ нь нэмэгдэнэ. Засгийн Газар ажлаа сайн зохион байгуулах хэрэгтэй." гэсэн юм.
 
 
 
 
Ч.Билгүүн
https://www.sonin.mn/news/peconomy/124699

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>