Америк ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай аялагчдыг нэвтрүүлнэ Дэлхий дахинд 18-10-2021, 12:08 286 Хуваалцах АНУ COVID-19 эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 33 улсын аялагчдад ирэх сарын 08-наас агаарын болон хуурай замын хилээ нээнэ гэдгийг Цагаан ордон баасан гарагт зарлав. Иргэд нь АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африк юм.Америк олон улсын хилээ нээхээр төлөвлөж байгаагаа есдүгээр сарын 20-нд мэдэгдэж байсан ч Канад болон Мексикээс энэ сарын 12-ноос эхлэн жуулчид хүлээн авч эхэлсэн юм. Вакцины тухайд ДЭМБ-аас яаралтай ашиглах зөвшөөрөл олгохын сацуу АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас зөвшөөрсөн байх ёстой юм. Үүнд AstraZeneca, Хятадын Синофарм, Синовак вакциныг зөвшөөрөх бол Спутник V вакцинтай гадаадын зорчигчийг нэвтрүүлэхгүй юм. Ингэхдээ хоёр тунгаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай бөгөөд хоёр өөр вакцин хийлгэсэн байхыг зөвшөөрчээ. Вакцины бүрэн тунтай ч онгоцоор ирэх гадаадын зорчигчид АНУ-аас очихоосоо гурав хоногийн өмнө шинжилгээ өгсөн байх журам үйлчилнэ.Харин хуурай замаар Америк руу очих бол шинжилгээ өгөх шаардлагагүй юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681) 286 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 26-08-2021, 16:00 АНУ-д вакцины гурав дахь тунг найм биш зургаан сарын дараа хийнэ… 3-06-2021, 22:49 ТАНИЛЦ: Вакцин хийлгэсэн иргэд ингэж халдварт өртжээ… 28-05-2021, 11:27 "Синофарм" үйлдвэрийн вакциныг ямар тохиолдолд 3-р тунг хийх вэ?… 6-05-2021, 12:26 Томоохон зах худалдааны төвүүдийг энэ сарын 22-ноос нээнэ… 16-04-2021, 11:35 ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.