З.Мэндсайхан: Нарийн ногооны нийлүүлэлтэд “шок” үүсч болзошгүй
Манай бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч Эрээн хотод COVID-19 халдвар батлагдаж урд хил тодорхойгүй хугацаагаар хаагдаад байна. Уржигдар дахин таван тохиолдол нэмэгдсэнээр бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дрон болон камераар хяналт тавьж байна. Тэгвэл урд хилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн.
Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны 20-42 хоногийн нөөцтэй байна.



