Засагтаа томдож, улсдаа чамлагдсан төсөв

ТӨСВИЙН БУДЛИАН БУЮУ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ
Ингээд 2021 онд Л.Оюун-Эрдэнэ гэх залуухан сайдаар ахлуулсан Засгийн газар төрийн эрхийг барьж, төсвийн мөнгийг хуваариллаа. Үндсэндээ цар тахлын үед эдийн засгийн сэргээхэд хүчээ төвлөрүүлнэ гээд Сангийн сайд Б.Жавхлан үргүй зардлуудаа танаж, хэмнэлтийн горимд шилжсэн "сайн төсөв” боловсруулсан хэмээн хэвлэлийнхэнд, олон нийтэд мэдээлэл түгээж эхлэв. Сангийн яамны боловсруулсан төсвийг үзвэл төсвийн орлогоо өөдрөгөөр төсөөлж, өнгөн хэсэг дээрээ өмнөх Засгийн газрын үед олны шүүмжлэлд өртөж байсан олон урсгал зардлуудыг хассан, танасан төсөв Их хуралд өргөн барилаа. Тухайлбал, сайд дарга нарын туслахуудын тоог цөөлж, төрийн өмчит компаниудыг үр ашигтай болгоно. Ингэхдээ ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгаж, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч ажиллана.







