Х.Ганхуяг гишүүнээ, хулгайн төслөө тат

298

Х.Ганхуяг гишүүнээ, хулгайн төслөө тат

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын гишүүд одоог хүртэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө эргүүлэн татаагүй л сууна. Уг нь түүнтэй хамтран санаачлан өргөн мэдүүлсэн гэх П.Анужин, Д.Өнөрболор нар бол тухайн төслийг анх танилцуулсан, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хоёр нь өөр байгаа учраас нэрээ татлаа гэсэн.

Тэгэхээр Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө боловсруулаад хулгайн аргаар дунд нь заалт оруулсан болж таараад байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгэнт гишүүд нь нэрээ татаж байгаа учраас төсөл татагдах байх” гэх тайлбар өгсөн.

Гэвч Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар одоог хүртэл  хуулийн төслөө эргүүлэн татаж аваагүй л байна.

Мэдээж хөрөнгө оруулагчдыг татах шаардлага Монгол Улсад бий. Гэхдээ хэт "хямд”-аар бууж өгөх нь зохисгүй үйлдэл. Тэр ч утгаараа тэдний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж бусад гишүүд нь ч үзсэн биз.

Энэ удаа УИХ-аар 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх хуулийн төсөл байхгүй. Гэхдээ хулгай л бол хулгай учраас дараагийн, магадгүй бүр хэдэн сарын дараа дахиад зүтгүүлэх магадлал хэвээрээ гэсэн үг.

Нэгэнт хулгайн аргаар боловсруулсан төслөө хулгайн аргаар хэлэлцүүлэхгээгүй юм бол төслийг толгойлсон Х.Ганхуяг та эргүүлэн татаж, эх орныхоо төлөө сэтгэл гаргана уу.

https://erennews.mn/article/50868



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>