Газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу?!
"...Улсын үндэс бол газар” гэж, энэ үгийг Хүннүгийн шанью Модун МЭӨ 209 оны үед тунхаглажээ. Түүхийг нь үзэх нээ, Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хүннүг өдөөн атгаж байгаад дайн гаргаж, бут цохин доройтуулахыг зорьсон байгаа юм. Ингээд элч илгээж, эцэг Түмэн шаньюйгийнх нь мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун морийг өгчээ. Дорнод Ху нар дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгөв.
Үнэндээ Х.Чойбалсангийн гараар хийгдсэн их хэлмэгдүүлэлт хэмээх "ял” байдаг бол түүнд өнөө бидэнд ирсэн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн "гавьяа” үлдсэн юм.
Өнөөдөр бас л нэгэн төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын багагүй тоо, хэмжээтэй газар нутаг ОХУ-ын мэдэлд шилжихээр болоод байна. Энэ удаад төмөр зам дагуух болон өөр бусад зориулалт, хэрэгцээний газрууд багтжээ.
Нэг үгээр хэлбэл, Төрийн ордны орой, Чойжин ламын сүмийн ганжир хоёр бие биеэ харж байдаг учиртай санж. Хэдийгээр өнөө цагийн монголчууд бид түүний цаадах илбэ увидасын талаар төдийлөн мэдэхгүй ч 1930-аад оны үед Монголын бүхий л сүм хийдийг нурааж сүйтгэхэд Чойжин ламын сүм л үлдсэнийг мэднэ.




