Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг шалгаж байна
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай, эрэгтэй Б нь 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр нэр бүхий найман иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй 39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,
- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нэр бүхий дөрвөн иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт есөн удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан аж.




