УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаа аж. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудастаа мэдэгдэл оруулсан байна. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг бүрэн дэмжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэжээ.




