Францын парламентад 18-аас дээш насны бүх хүн нэр дэвших эрхтэй
Дүүргээс доод танхимд сонгогдсон 577 хууль тогтоогч буюу депутат нь таван жилийн хугацаанд эрх барина. Энэ хугацаандаа тэд хууль боловсруулж, хуулийн төсөлд саналаа оруулах эрхтэй.
Нэг депутат 125 мянган иргэнийг төлөөлөх бөгөөд үүнийгээ тойрог хэмээн нэрлэнэ. Одоогоор Франц 566 тойрогт хуваагдсан байна.Одоогийн ерөнхийлөгч Макрон 2017 онд анх нэр дэвшихдээ депутатуудын гуравны нэгийг хасаж, тоог нь бууруулахаа сурталчилгааныхаа үеэр амлаж байв.
Гэхдээ хууль шүүхийнхэн, төрийн зарим өндөр албан хаагч дүүрэгтээ нэр дэвшихийг хориглодог. Тухайлбал, 2017 оноос эхлэн хууль тогтоогчид ерөнхийлөгч, захирагч, дэд ерөнхийлөгч гэсэн давхар алба хашихыг хориглож эхэлсэн юм.




