Шинжааны цагдаагийн газраас хакердсан нууц мэдээллийн эхний хэсгийг ил болгов

404

Шинжааны цагдаагийн газраас хакердсан нууц мэдээллийн эхний хэсгийг ил болгов

 

ВВС агентлаг Шинжааны цагдаагийн газрын серверээс хакердаж авсан гэх мэдээллийнхээ эхний хэсэг болох, хуулиар буруутгагдсан иргэдийн гэрэл зургийг өнөөдөр сайтдаа нийтэлжээ. Энэхүү гэрэл зургууд нь Шинжааны Цагдаагийн газарт 2018 оны 1-7 сарын хооронд авагдсан гэх бөгөөд нийт 5000 иргэний зураг байгаагаас 2884 нь баривчлагдсан болохыг дагалдах бусад мэдээллээс нь олж тогтоосон болохоо ВВС мэдээлсэн байна. Энэхүү зургууд нь нэлээд хэдэн жил яригдаж буй "Дахин хүмүүжүүлэх” төлөвлөгөө үнэхээр байдгийг баталж байна гэсэн дүгнэлтийг баталгаажуулж байна. Учир нь гэрэл зурагт орсон иргэд Хятадын эрх баригчдын баталдагчлан оюутнууд биш болох нь тодорхой байгаа юм.

Шинжааны цагдаагийн газраас хакердсан нууц мэдээллийн эхний хэсгийг ил болгов

Уйгурчуудад хэрэгжүүлэх "Дахин хүмүүжүүлэх” лагерь гэгчийн талаар "Нью Йорк таймс” сонин анх олон нийтэд дэлгэсэн байдаг. "Нью Йорк таймс” сонины задруулсан нууц баримт бичиг нь "Шашны цөөнх болох Шинжаан Уйгурын исламын шашинтнуудыг дахин хүмүүжүүлэх тухай” асуудлыг хөндсөн орон нутгийн эрх баригчдад өгөх зөвлөгөө удирдамж байсан бөгөөд түүнд Шинжаан Уйгурын лалын шашинт иргэдийг дахин хүмүүжүүлэхийн тулд бөөнөөр нь хорих хуаран байгуулах, түүнд явагдах үйл ажиллагааны зорилго, арга зүй, тэр бүү хэл алга болсон хүүхдүүдээ эрж сурагласан эцэг эхчүүдэдийн уур хилэнг намжаахын тулд хэлэх үгийг нь хүртэл зааж өгсөн байсан юм. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээ сураглаж ирэх юм бол "Засгийн газраас байгуулсан тусгай сургуульд байгаа” гэж хэлнэ. "Тэр сургуульд хамрагдахгүй л бол шашны хэт даврах үзлийн аюулыг хэзээ ч ойлгохгүй” гэж ухуулах, тэгээд ч ойлгохгүй бол хүүхдийг сургуулиас чөлөөлөх эсэхэд эцэг, эхийн зан байдал чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулах гэх мэтээр зааварчилсан байсан юм.

БНХАУ бол нэр хүндэд нь сэв суулгаж мэдэх дотоод асуудлаа маш их нууцалдаг орон. Энэ нь нэр хүндэд нь бүр илүү гай болох нь ч бий. Шувууны ханиад, хачигны тахлыг дарсаар байгаад, өөрсдөө хүчрэхээ больсон хойно нь л мэдээлж дэлхий нийтийг сэртхийлгэж байсан. Түвдийн лам нарын бослогын үед амь үрэгдсэн түвд хүний тоог арав дахин багасгаж зарласан. Уйгурчуудыг дахин хүмүүжүүлэх лагерийг ч эрх баригчид нь үгүйсгэдэг боловч үнэн байж болохыг ВВС агентлагийн дэлгэсэн гэрэл зургууд баталж байна. Дашрамд дурдахад, энэ нь ВВС агентлагийн гарт орсон баримтуудын зөвхөн нэг хэсэг нь юм.  

http://eagle.mn/r/102256

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>