Ц.Нямдорж Х.Нямбаатарт тээг болов уу?

441

 

Ц.Нямдорж Х.Нямбаатарт тээг болов уу?

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүү, Зөрчил гэх мэт олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гардан хийж буй. Тэгвэл эрхэм сайд твиттер хуудаснаа Засгийн ажлыг гацааж буй нэгэн ахмадын талаар гомдол бичжээ.

Тэрбээр "Зангуу гэж үг Монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу гэх мэт. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж бхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” хэмээжээ.

Х.Нямбаатар сайдын зангуу хэмээн гоочилсон хүн нь Ц.Нямдорж гэж олон хүн илэрхийлж байгаа ба ахмад сайд ажлаа өгөх болсон гэх сэтгэгдэл хөвөрсөөр байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>