Н.Тавинбэх сайд ба эрчим хүчний салбарын тендерүүдийг "түүдэг" "Багануур энерги" ХХК-ийн хамаарал
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас сайнаар ч, саараар ч хэл аманд харьцангуй бага өртдөг сайд нь Н.Тавинбэх. Өнгөрсөн өвөр шахмал түлшний тасалдлаас болж, хэсэг баалуулсныг эс тооцвол ингэж дүгнэж болно. Тэр байтугай "салбарын хүн” гэх сайшаал, "даруу нь дэндчихсэн” гэх дэгсдүүлэл ч дагалддагийг дурдах нь зөв байх. Товчхондоо, төдийлөн танигдахгүйгээр, түмний анхаарлаас гадуур төрийн сайдыг албан хоёр жил хашиж яваа нэгэн.



