Автомашины "азын" дугаарын нээлттэй цахим дуудлага худалдааг зарлалаа
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төвөөс зарлав.
Дуудлага худалдааг Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд зарлаж байгаа юм.
1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд
2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
- 000А,АААА 2,000,000 /хоёр сая төгрөг/,
- 00А0,0ААА,А000,00АА,0А00 500,000 / таван зуун мянган төгрөг/,
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг
4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, "Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
7. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 1900-1234




