Хэн “Эхээ” (Үндсэн хууль) мөргөсөн бэ? Цэц үү? Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт үү?
Монгол Улсад хэн засагладаг вэ? Мөнгөтэй цөөнх. Бид бүгд л мэдэж байгаа. Энэ бол бодит байдал - де факто. Гэхдээ бодит байдалтай эвлэрч, хүлцэж, хүлээн зөвшөөрч, хуулиар хамгаалж болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн хоёр тоот тогтоол бол Монгол Улсад "мөнгөтэй цөөнх засаглана” гэдгийг зөвшөөрсөн - Де Юре. Энэ бол Монгол Улсыг ардчилал, эрх чөлөө, хуулийн засаглал, хүмүүнлэг нийгмээс ухраасан шийдвэр.
УИХ нь Засгийн Газарт үндсэн хоёр сүрдүүлгээр эцсийн хяналт тавьдаг. Нэг нь Засгийн Газрыг гишүүдийн олонхын саналаар огцруулна. Нөгөө нь УИХ өөрөө тарж, шинэ засгийн газар байгуулна – сонгуулийн дүнгээс хамаарч. Хоёр дахь төрлийн хяналт бол том мөрийтэй тоглоом. Төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин эхний сүрдүүлгийг түгээмэл хэрэглэнэ. Харин Засгийн Газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал нь ЗГ-ын зүгээс УИХ-ыг сүрдүүлдэг механизм.



