“Google” Украины дүрвэгсдийн талаар ташаа мэдээлэл тарахаас сэргийлнэ
"Google” компани Украины дүрвэгсдийн талаарх ташаа мэдээлэл түгэхээс сэргийлэх кампанит ажил хийхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд Польш, Словак, Чех улсад 90 секундийн цуврал видео хүргэхээр зорьж байгаагаа мэдээллээ. Дүрвэгсдийн талаар худал мэдээлэл тараах нь Европын Холбооны хувьд улс төрийн томоохон асуудал болоод байгаа аж.
ОХУ-тай холбогдох сайт, сошиал медиа хаягууд олон нийтэд хуурамч мэдээлэл тарааж байгааг албаныхан анхааруулж байсан юм.

Одоогоор Украины 5.6 сая гаруй дүрвэгч Европын орнуудад суурьшаад байгаа ажээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Bloomberg Tv


