Д.Алтанхуяг: АН-ыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ

461

Д.Алтанхуяг: АН-ыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ

 

Өнгөрсөн сард болж өнгөрсөн АН-ын Их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийн биед халдаж түүний  хууль бус үйлдлийг олонд дэлгэж байв. Тэрбээр өнөөдөр С.Эрдэнэтэй холбоотой асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Улсын дээд шүүхэд С.Эрдэнийг Ардчилсан намыг төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлт гаргаж өргөдөл бичээд ирсэн. С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулийг дуусгаад буй хүн. Ийм хүн гэдгийг нь ч Монголын ард түмэн харж байгаа. С.Эрдэнээс бусад бүх гишүүд АН нэгдэж хүчирхэг байгаасай, сонгуульд ялалт байгуулаасай гэж хүсч  байна. С.Эрдэнэ гэдэг хүнд Ардчилсан намыг сонгуульд ялуулах сонирхол байхгүй. Энэ нь тухайн хүний сүүлийн үед гаргаж буй үйлдлээс харагдаж байна. Иймээс Ардчилсан намыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>