Д.Сарангэрэл МАН-ын дүрмээр намаасаа түтгэлзэх ёстой

344
 

Д.Сарангэрэл МАН-ын дүрмээр намаасаа түтгэлзэх ёстой

 

9-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан "улны айлууд" гэх үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон юм.
 
Өөрөөр хэлбэл Засгийн Газар, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн үзэж буйгаар Даваажанцангийн Сарангэрэл ёс зүйн алдаа гаргасан билээ.
 
Гэтэл Ерөнхий Сайдын энэ шийдвэр МАН-ын түвшинд өнөөг хүртэл хэрэгжээгүй л байгаа юм.
Тодруулбал "улны айлууд" гэх үг хэрэглэдэг хүн Монгол Ардын Намын орон тооны бус Нарийн Бичгийн даргаар ажилласаар байна.
Түүнчлэн Д.Сарангэрэл уг нь бол өнөөдөр МАН-ын гишүүн ч биш болох ёстой аж. Учир нь МАН-ын Хөтөлбөр, Үндсэн дүрмийн Хоёрдугаар бүлэг буюу "Намын гишүүнчлэл" гэсэн хэсгийн 4-ийн 3-д МАН-ын гишүүнээс түтгэлзэх үндэслэлийг тодорхойлсон байна. 
 
Тодруулбал, 4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын
болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана.
 
Үүнд:
4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;" гэжээ.
 
Өөрөөр хэлбэл Даваажанцангийн Сарангэрэл нь 10-р сарын 27-ий дотор МАН-ын гишүүнээс түтгэлзэх ёстой байжээ. Гэвч энэ дүрэм бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Яахав Д.Сарангэрэлд ёс зүй, ичих нүүр байдаггүй юм байж. Харин МАН-ын удирдлага өнөөг хүртэл дүрмээ хэрэгжүүлэлгүй, тэр бүү хэл МАН-ын Нарийн Бичгийн дарга гэсэн чухал албаа  "улны айлууд" гэх үг хэллэг хэрэглэсэн хүнээр хашуулсаар байгаа нь эмгэнэлтэй юм.
 
Д.Дандархүү
https://www.sonin.mn/news/enews/133683

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>