Балид болох дээд хэмжээний уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
ЛОНДОН. /BBC/. “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд 11 дүгээр сарын 15-нд эхэлнэ.
“Хорийн бүлэг”-ийг гишүүн орнууд жил бүр ээлж дараалан даргалж, хурлаар хэлэлцэх асуудлуудыг боловсруулдаг. Энэ оны даргалагчийн хувьд Индонез улс дэлхий нийтийн эрүүл мэндтэй холбоотой арга хэмжээнүүд, цар тахлын үр дагавраас эдийн засгийг сэргээх асуудалд анхаарлаа хандуулахыг зорьж байна.




