АНУ-д ТикТокийг хориглох санал гаргажээ

412

АНУ-д ТикТокийг хориглох санал гаргажээ

 

АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Марко Рубио болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Галлахер нар АНУ-д ТикТок сүлжээг хориглох санал гаргажээ. Энэ талаар Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. 

 

ТикТок сүлжээгээр дамжуулан Хятадын эрх баригчид америкчуудад нөлөөлж, тэднийг хянаж байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж. Энэ олон нийтийн сүлжээ нь ByteDance компанид харьяалагддаг, мөн БНХАУ-д 100 хувь хувийн компани гэж огт байдаггүйг улстөрчид сануулжээ.

 

"АНУ дахь хамгийн өргөн ашиглагддаг сүлжээнүүдийн нэг болох ТикТок Америкийн өсвөр насныхны гуравны хоёр, цаашлаад дэлхий даяарх тэрбум хүнийг мөшгих боломжийг Коммунист намд өгч байна" хэмээн Бүгд Найрамдах намын гишүүд мэдэгджээ. Тиймээс энэ олон нийтийн сүлжээг хожимдохоосоо өмнө хориглох хэрэгтэй гэж тэд онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Энэтхэгийн Засгийн газар 2019 онд БНХАУ-ын "ByteDance" компанийн бүтээсэн "Tiktok" үйлчилгээг үйлчилгээг ашиглахыг хориглосон юм. Эрх баригчид уг үйлчилгээг хориглосон шалтгаанаа "Садар самууныг өдөөн турхирсан. Өсвөр насны хүүхдүүдийг буруу, садар самуунд уруу татсан порнограф агуулгатай материал нийгмийн сүлжээгээр тархаж байна " хэмээн тайлбарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/544630

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>