МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандлаа
Би "Акиба Фужи "ХХК -ийн үндсэн бааз болгон үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан газраа 2015 оноос хойш залилуулж байснаа саяхан л олж мэдэн түүнд холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан.
Тухайн Монгол Улсын иргэн нь Монгол Улсын сонгуульд нэр дэвшиж байсан, олны итгэл хүлээсэн Монгол Ардын намын гишүүн боловч яагаад ирээдүйд олон залуучуудын ажиллах ажлын байр болох, тэдний мөрөөдөл Монгол дахь программ хөгжүүлэлтэд ашиглах газрыг хувийн эрх ашгийн төлөө завшсаныг огт хүлээн зөвшөөрч чадахгүй байна.




