АНУ стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцуулав
АНУ-ын батлан хамгаалахын салбарын томоохон гүйцэтгэгчдийн нэг "Нортроп Грумман” хамгийн сүүлийн үеийн стратегийн бөмбөгдөгч "B-21 Raider”-ийг танилцууллаа. Энэ үйл явдлыг үйлдвэрлэгчид цахим хуудас дээрээ байршуулсан байна.
Танилцуулга уулзалтад АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин оролцжээ. Тэрбээр энэхүү үйл явдлыг урьдчилан таамаглаж байсан бөгөөд өмнө нь өөрийн твиттер хуудсандаа үүнийг "түүхэн" гэж тодорхойлсон юм.
"Бөмбөгдөгч онгоцны флот бол энэ улсын агаарын хүчний тулгын чулуу бөгөөд бид шинэ үеийн чадавхийг танилцуулж байна. Энэхүү нисэх онгоц нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулан бүтээгдсэн шинэ үеийн үл үзэгдэх технологи юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчин өөрчлөгдөж буй орчинд дэлхийн хаана ч байсан аюул заналхийллийг зогсоож, устгана.



