Австралийн шүүхэд бүтэн цагаар ажилладаг анхны нохой Люси

411

Австралийн шүүхэд бүтэн цагаар ажилладаг анхны нохой Люси

 

Австралийн анхны бүтэн цагийн ажилтай шүүхийн нохой Лабрадор Люси нь хэрэгт холбогдсон иргэдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг аж. 

Мельбурн хотын гэр бүлийн шүүхэд Люси шүүх хуралдаан, хуулийн ярилцлага, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцдог байна.

Нохойны гол үүрэг бол шүүхийн тогтолцоог чиглүүлэх, хүмүүсийн стрессийг тайлах зорилгоор ажилладаг аж. 

Люси Мельбурн дахь холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн танхимд орохдоо шүүгчийн өмнө заншил ёсоор бөхийдөг байна. Люси бол шүүхийн энгийн нэг ажилтан биш. Түүнийг шүүх дэх хүмүүст дэмжлэг үзүүлэх туршилтын хөтөлбөрийн хүрээнд "шүүхийн байгууллагын нохой"-оор ажиллуулж байгаа нь энэ.

@courtdoglucy хаягтай Instagram-д алдартай Люси Австралид бүтэн цагаар ажилладаг анхны итгэмжлэгдсэн шүүхийн нохой болжээ. Тэрээр Викторийн Прокурорын албанд харьяалагддаг бөгөөд дараагийн гурван сарын хугацаанд долоо хоногт нэг өдөр гэр бүлийн шүүхэд ажиллах аж.

Шүүгч Аманда Мансини хэлэхдээ "Шүүх маргаан нь ялангуяа гэр бүлүүдэд дарамт учруулж болзошгүйг шүүх анхаарч ажилдаг. Шүүхийн нохойн санаачилга нь шүүхийн үйл явцын янз бүрийн үе шатанд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх, тайтгаруулахад чиглэгддэг" гэлээ.

Б.Бүжлхамаа

https://www.inews.mn/a/30111

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>