НӨАТ-ын буцаан олголтын энэ сарын 20-оос иргэдийн дансанд шилжүүлнэ
2022 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 11-ны өдрөөс өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө. Харин буцаан олголтын урамшууллыг нэгдүгээр сарын 20-ноос хойш иргэдийн дансанд шилжүүлэх юм.
Мөн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Сугалааны тохиролд:
-
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
-
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
-
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах юм.



