С.Эрдэнэ дахиад л ТАМГАА БУЛААЦАЛДАХ НЬ
-С.Эрдэнэ эхлээд Ц.Туваантай, дараа нь О.Цогтгэрэлтэй, одоо С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа дөрвийн ялсантай нь АН-ын тамга, тэмдгийн хэрүүлээ үргэлжлүүлнэ-
Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ынхан дотооддоо хуваагдаж, хоёр тийшээ хараад удаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ.
Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг.
Харин сүүлийн үед АН-ын гэх тодотголтой улстөрч бүхэн намын эв нэгдэл, эв эеийг хөндөх болсон. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн баасан /2023.01.13/ гарагт Туушин зочид буудалд АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал болсон. Хурлаар авч хэлэлцсэн хамгийн гол асууддын нэг нь намын эв нэгдэл. Тэд тойрч суугаад сайн, муугаа ярилцаж, алдаа оноогоо дэнсэлсэн явдал юм. Дараа нь намын даргын сунгааг хэрхэн явуулах журмыг баталж гаргаснаар нэр дэвшигчид өчигдөр /2023.01.18/ албан ёсоор тодорсон билээ.
Энэ удаагийн АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, З.Нарантуяа нар нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна.
.jpg)
Харин нөгөө талд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан тамга, тэмдэгний хэрүүлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нар дээрх намын даргын сунгааг хууль ёсны биш гэж мэдэгдэж, мэдээлэл хүртэл хийгээд авлаа. Энэ нь С.Эрдэнэ эхлээд Ц.Туваантай, дараа нь О.Цогтгэрэлтэй, одоо С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа дөрвийн хэн ялсантай нь АН-ын тамга, тэмдгийн хэрүүлээ үргэлжлүүлнэ гэдгээ тов тодорхой хэлсэн байр суурь гэж харагдаж байна.
https://news.zindaa.mn/4h9u



