Израил, Палестины төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаахаар тохиролцжээ
АММАН. /DW/. Палестины нутаг дэвсгэрт хүчирхийлэл дахин хурцадсантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзлаа. Талууд өмнө нь гарын үсэг зурсан бүх хэлэлцээрийг дагаж мөрдөж, шударга ёс, энх тайвныг ашид тогтоохын төлөө ажиллахаар тохиролцож, хурцадмал байдлыг намжааж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв гэж Йорданы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах уулзалт Улаан тэнгисийн эрэг дээрх Акаба боомт хотод хоёрдугаар сарын 26-ны ням гарагт болжээ. Энэ хооронд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху террористуудад цаазаар авах ял оноох тухай хуулийн төслийг санаачилсан байна.
"AFP” агентлагийн тэмдэглэснээр, энэ ажиллагаа 2005 оноос хойш Израилын армийн Баруун эрэгт явуулсан ажиллагаануудаас хамгийн их цус урсгасан ажиллагаа болсон байна.



