Нэг сарын дотор ам.доллар 35.9 төгрөг, юань 18.7 төгрөгөөр нэмэгджээ

522
 

Нэг сарын дотор ам.доллар 35.9 төгрөг, юань 18.7 төгрөгөөр нэмэгджээ

 

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 3467.21 төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 617.86 төгрөг, өмнөх сарынхаас 35.93 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 510.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.08, өмнөх сарынхаас 18.74 төгрөгөөр суларчээ. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 49.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.48 төгрөгөөр суларсан ч өмнөх сарынхаас 2.57 төгрөгөөр чангарсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>