Украинд нийлүүлэх шавхагдсан урантай сум маргаан дагуулж байна
Их Британийн "Челленджер” танкуудын хамт Украинд нийлүүлэх шавхагдсан урантай сумыг Оросын эрх баригчид "цөмийн бүрэлдэхүүнтэй зэвсэг” хэмээн буруушааж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна.
Их Британи шавхагдсан урантай сумтай "Челленджер” танкаа Украинд шууд нийлүүлэх болсонтой холбогдуулан Оросын эрх баригчид байр сууриа илэрхийлж байна.
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Кирби "Шавхагдсан урантай сум бол танкны хуяг цоолох зориулалттай сум болохоос биш цөмийн зэвсэглэлтэй ямар ч холбоогүй. Хэрэв Оросууд танкныхаа хувь заяанд санаа зовж байгаа бол Украины нутаг дэвсгэрээс гарах хэрэгтэй ” гэжээ.



