Ш.Сайхансамбуу Ардын чуулган нам үүсгэн байгуулах хүсэлт гаргажээ
Тэрээр өмнө нь А.Отгонбаатартай хамтран "Үнэн ба Зөв" намыг үүсгэн байгуулж, намын даргаар нь А.Отгонбаатарыг томилон ажиллуулсан байдаг. Сүүлдээ сайн ах дүүс түнжин хагарч, А.Отгонбаатар намтайгаа үлдсэн юм.
Тэгвэл Ш.Сайхансамбуу шинээр ийнхүү "Ардын чуулган нам" үүсгэн байгуулахаар шийджээ. Хууль ёсоор шинээр байгуулж байгаа намыг Улсын дэдэ шүүхэд бүртгүүлдэг. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам үйл ажиллагаагаа явуулж байна.




