“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаарх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ
ТОКИО. /NHK/. "Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө батлав. Японы Гүнма мужийн Такасаки хотноо болсон сайд нарын хоёр өдрийн уулзалт ням гарагт өндөрлөж, талууд хамтарсан мэдэгдэл гаргажээ.
"ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна.
Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.



