Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ санаа танд бий юу
Шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “Hackathon 2025- Digi Pay” тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
-
Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх -
Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем -
Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд -
Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл -
Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд тус тус зохиогдож байна.
-
I шат: Цахим хаягаар илгээсэн багуудын танилцуулгатай танилцаж, эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-ний өдөр и-мэйлээр мэдээлэл илгээнэ. -
II шат: Шилдэг 7 багийг сонгон, дараагийн шат руу урина. -
III шат: Финалд шалгарсан шилдэг багууд 2025.10.08-10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторын зөвлөсний дагуу 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөнө.




