Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

283

Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

 

Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь 1.05 доллараар (1,51%) өсөж, 70.47 ам.доллар болжээ.

Харин Нью-Йоркийн бирж (NYMEX) дээр Техас хольцын арваннэгдүгээр сард нийлүүлэх үнэ 1.11 доллар (1.71%) өсөж, 66.09 ам.доллар болов. 

НАТО агаарын орон зайг зөрчсөн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа анхааруулсны дараа Оросын нефтийн салбарын эсрэг шинэ хориг тавих магадлал нэмэгдэв.

Үүний зэрэгцээ Иракийн Курдистанаас газрын тосны нийлүүлэлт хоёр жил завсарласны дараа сэргэж магадгүй тухай барууны хэвлэлүүд мэдээллээ. Экспортын хэмжээ эхний ээлжид өдөрт ойролцоогоор 230 мянган баррельд хүрч магадгүй гэж шинжээчид тооцоолж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>