Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

109

Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээХар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт /2025.11.14/ Украины цохилтод өртөж үйл ажиллагаагаа зогсоосон. Тус цохилтын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт 2 хувиар буурсан юм. Мөн газрын тосны нийлүүлэлт буурна гэх айдсын улмаас үнэ нь 2 орчим хувиар нэмэгдээд байсан.

Тэгвэл Новороссийск боомт ням гарагт /2025.11.16/ газрын тос ачилтаа эхлүүлжээ. “LSEG” фирмийн тоо баримтаас харвал Арлан болон Родон нэртэй хоёр танкер боомт дээр зогсож, газрын тос ачилт хийсэн байна. Новороссийск нь Хар тэнгисийн эрэг дээрх ОХУ-ын хамгийн том боомт юм. Тус боомт өдөрт 2.2 сая баррель газрын тос экспортолдог. Новороссийск нь ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспортын тавны нэгийг хийдэг чухал ач холбогдолтой боомт. Хэрвэ эүйл ажиллагаа нь илүү удаан хугацаанд зогссон бол Сибирь дэх газрын тосны худгуудыг түр хугацаанд хаахад хүрэх байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>