Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

26

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

 

Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Хархорин зах орчмоос Яармаг хүртэл богино хугацаанд зорчиж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой аж.

Дүүжин замын тээвэр нь 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэхгүй бөгөөд нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

“Дүүжин замын тээвэр” төслийн техникийн үзүүлэлт:

  • Трассын урт: 4.2 км
  • Зогсоол: 2
  • Зогсоолын хэмжээ: 20x30 метр
  • Тулгуур баганын тоо: 19
  • Тулгуур баганын өндөр: 7-42 метр
  • Кабины тоо: 98
  • Кабины багтаамж: 10 зорчигч
  • Тээвэрлэх хурд: 6 м/с (21.6км/ц)
  • Хүчин чадал: 2320 хүн/цаг
  • Салхины тэсвэрлэлт: 70 км/цаг
  • Туулах хугацаа: 11 минут

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>