НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайн оронд Г.Жаргалсайханыг томилсон байна. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан туршлагатай аж.
Харин НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томилжээ. Түүний хувьд өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллана.




