Криштиану Роналду зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч боллоо

17

Криштиану Роналду зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч боллоо

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “K” хэсгийн тоглолтод Португалын шигшээ баг Узбекистаны багийг 5:0-ээр буулган авлаа.

Тоглолтын эхний хагаст Криштиану Роналду 6 дахь минутад гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд шинэ амжилт тогтоож, 39 дэх минутад дахин нэг гоол нэмснээр дэлхийн аваргын тэмцээн дэх нийт гоолын тоогоо 10-д хүргэлээ.

Ингэснээр тэрээр 6 удаагийн ДАШТ-д гоол оруулсан цор ганц тоглогч болж, шигшээ багийнхаа нэрийн өмнөөс ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.

Мөн 41 насандаа гоол оруулсан нь түүнийг ДАШТ-ий түүхэнд хамгийн ахмад насандаа гоол оруулсан тоглогчдын нэг болгож, шинэ дээд амжилтын эзэн болгож байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>