Я.Батсуурь НҮБ-д хандахаа мэдэгджээ
"Эрдэнэс-Тавантолгой”
ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, эрүүгийн
хэрэг үүсгэн түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан
хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Албаны эх
сурвалжийн мэдээлснээр батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг
шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа гаргасан боловч татгалзсан
хариуг авчээ. Тэрбээр ийн өөрийгөө "Гэм буруугүй хилс хэрэгт холбогдон хэлмэгдэж байна” гэж үзэж буй бөгөөд хилс хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахыг завдсан ч эмч нар эрүүл мэндийн шалтгаанаар хориглоод байгаа учир НҮБ-д хандахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.



