Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол боллоо. Ёслол 2026 оны наймдугаар сарын 21-нд болжээ.
Зүрх хайрхан нь 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжилж, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар юм. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар тус хайрханыг төрийн тахилгат хайрханы нэг болгон өргөмжилжээ.
Тахилгын өмнөх орой лам, хуврагууд ном хурааж, туульчид “Аргил Цагаан өвгөн” тууль хайлав. Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, төрийн бэлгэдлийг илэрхийлжээ.
Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнд залсан байна.
Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр айлтгалыг уншжээ. Улмаар айлтгалын эх бичгийг Засаг дарга Д.Аюурбуньд гардуулан өгсөн байна.






Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.